Т.Баясгалан олны өмнө гарч ирэв


Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан хоёрын хайр дурлалын романс 2007 оноос эхтэй бөгөөд дуучин бүсгүй ээж болон уран бүтээлээсээ холдон бизнест хүч үзэх болсон. Тэрээр өнгөрсөн хугацаанд уран бүтээлдээ эргэж орно гэж нэг бус удаа амласан ч тэгтлээ дорвитой уран бүтээл хийсэн нь үгүй.

 

Харин нөхрийнхөө арын албыг хашин сайн хань, сайн ээжийн үүргийг шаггүй гүйцэтгэж яваа гэх. Тэгвэл сүүлийн үед тэр бүр олны өмнө гарч ирээд байгаагүй дуучин Баясгалан нөхрийнхөө хамт оны отгон наадам “Алтан сарнай”-д зочилсон юм. Энэ үеэр Батбаяр охиноо халамжлан тун ч завгүй байгаа харагдсан шүү.