Хар нялхаасаа хилийн чанадад амьдарсан К.Номинжин үе үе эх орондоо ирж урлагийн тайзнаа авьяасаа гайхуулчихаад буцдаг. Дэлхийд алдартай Карнегийн тайзнаа монгол, хятад, япон, санскрит, перс хэлээр дуулж өөрийн авьяас билгээ гайхуулсан тэрбээр цагаан хоолтон. Аръяабал бурхны номын цогцсоор бясалгадаг түүний хувьд авшиг хүртсэн гэдэг. Таван сахил тавьж бүх насаараа буюу өдөр бүр хоёр цаг 30 минут бясалгах ам тангараг өгсөн тэрбээр үеийнхнээсээ эрс ялгардаг. К.Номинжин үе тэнгийн цагаан хоолтон залуутай сүй тавьлаа гэж байсан ч тэд нэг л өдөр хоёр тийш болсон.
“Цагаан хоолтон мисс” маань гадаад хэлэнд ус цас, урлагийн хүн болохоор ч тэрүү болзоот залуугаа урлагийн салбараас сонгодог. Хаа очиж гадаад хүнтэй нэр холбогдлоо гэж дуулддаггүй түүнийг харьд бэрлэх хоосон толгойт биш хэмээн хүмүүс үнэлдэг. Эх орондоо ээжтэйгээ "Lunablanca" цагаан хоолны газар ажиллуулдаг тэрбээр элэг нэгтнүүддээ төгс гэгээрэхийн утга учрыг биеэрээ үлгэрлэж яваа. Түүнтэй энэ удаад рок попынхоны шинэ жилийн баярын цэнгүүнд таарсан юм. Тэрээр рок стилийг бүрдүүлэн хар өнгийн гоёлоор гангарчээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ