Таван залууд зэрлэгээр хүчиндүүлсэн эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, хохирогч эмэгтэй Ц нь 2015 оны арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө таван залууд хүчиндүүлжээ. Түүний хэт их согтсон байдлыг нь таван залуу ашиглан зэрлэгээр хүчирхийлэн, гаднын биет шулуун гэдэс рүү нь хийж даажигнасан байна. Үүнээс болж Ц-ийн биед хүнд гэмтэл учирчихаад байхад залуус түүнийг шөнө авто замын хажууд орхиод явжээ. Ингээд өнгөрсөн сарын 15-нд түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдсэн байна. Улмаар тус эмнэлгийн Хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа хоёр удаа хагалгаанд оржээ.
Шулуун гэдэс болон хэвлийн мэс засал хийлгэсэн ч арванхоёрдугаар сарын 27-нд шархаа даалгүй амиа алдсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны дүнд хохирогчийн нас барсан өдөр тус дуүргийн IX хорооны нутаг дэвсгэрээс сэжигтнүүдийг саатуулан баривчилжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна