Монголын хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан Хар Тас, Mon Ta Rap, Mr.Dogs болон Татар хамтлагууд эргэн тайзнаа нэгдэн хуучны домог болсон доргио дуунуудаараа удтал хүлээлгэсэн үзэгч фенүүдийнхээ цангайг тайлж, дурсамжыг сэдрээх гэж байна.
01-р сарын 22-нд Crocus-д тоглогдох Pump-BEATS тоглолтонд 90 болон 2000 оны залуусыг жинхэн утгаар нь доргиож байсан та бидний сонсох дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд болох Бүрхэг тэнгэр, Хар Тас хаа ч явсан сийхгүй, Тэнгисийн эрэг дээрх 247, Танилцъя охин, Охин заяа болон бороо гэх мэт домог болсон бүх дуунуудаа тэд нэгэн доор дуулж бут авахаар төлөвлөжээ.
Тус тоглолтод Монголын үе үеийн залуусыг доргиож, хип хоп хөгжмийн хэмнэлд байлдан дагуулж байсан хамтлагууд болох Gee, Desant, Gennie, Юүдэнтэн, Нөлөө болон шинэ үеийн MeKh ZahQ, Show girls, Ai4mr production болон Улаан туг хамтлагууд урилгаар оролцож, ах нартаа хүндэтгэл үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Easyticket.mn болон Хар Тас Энтертайнмент ажиллаж байгаа аж. Тасалбарын үнэ 40,000₮ онлайн тасалбарыг www.easyticket.mn мөн 1900-1188 лавлах утсаар захиалж үнэгүй хүргүүлж авах боломжтой байгаа юм байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна