Өнгөрсөн онд 1 сая 30 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авдаг байсан юм. Харин энэ оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн хүүхдийн мөнгийг зөвхөн амьжиргааны түвшинг нь харгалзан үзэж 1-17-р бүлэгт хамрагддаг иргэдийн хүүхдүүд авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, боломжийн амьдралтай айл өрхийн хүүхдүүдэд энэ мөнгийг олгохгүй хэмээж байв.
Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм” хэмээн мэдэгдлээ. Тэгэхээр одоо амьжиргааны түвшинг нь харгалзахгүйгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох нь ээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна