УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гэргий Д.Оюунцэцэгийг ойрын мэдэх хүмүүс нь нөхөртөө түшиг болсон даруухан эмэгтэй хэмээн ярьдаг юм билээ. Монголын төрд насаараа шахуу зүтгэж, төрийн өндөр хариуцлагатай албыг хашиж яваа Д.Лүндээжанцанг жинхэнэ төрийн хар хүн хэмээн тодорхойлох нь элбэг.
Алиа хошин зантай, хүзүүндээ байнга эрхи зүүж явдаг, дэндүү зөөлөн зантай энэ эрхмийн цайг чанаж, галыг манах хүндтэй үүрэг хүлээсэн хатагтайг Д.Оюунцэцэг гэдэг. Хотод төрж өссөн Д.Оюунцэцэг хатагтайг их сургуулийн хуулийн ангийн оюутан байхад нь Лүндээ гишүүн эргүүлсээр авч суусан гэдэг. Хүү, охин төрүүлж өгсөн гэргийдээ зориулж Лүндээ дарга "Зангаараа амраг", "Хорвоо дэлхийн наран 20 тойроход оллоо" зэрэг амьдрал, сэтгэл нь шингэсэн сайхан дуунуудаа зохиосон нь олны сэтгэлд хүрсэн билээ.
Ханьтайгаа адилхан даруухан, эгэл жирийн энэ хатагтай үр хүүхдүүддээ ном, боловсрол хоёроо өвлүүлэн үлдээнэ хэмээн ярьж сууна. "Шихихутуг" хууль зүйн сургуулийн захирал, их хурлын даргын гэргий гээд хүндтэй үүргүүдийг амжилттай биелүүлж яваа нэгэн. Тэрээр нөхрийнхөө хамт оны отгон наадамд ийнхүү зочилсон юм.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ