Кардашиан Сент Уэст хүүгээ танилцууллаа


Реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн оны сүүлээр амаржиж 3.9 кг хүүтэй болсон билээ. Реппер Кейни Уэст хүүгээ Сент Уэст хэмээн нэрлэсэн юм.

 

Тэгвэл Кардашиан “KimKardashianWest.com” сайтдаа шинээр мэндлээд удаагүй хүүгийнхээ зургийг нийтэлжээ.  Тэрээр зурган дээр Сент Уэст эгч Норт Уэстийн гараас барьж байгаа тухай тайлбарлан “Манай гэр бүлийн шилдэг найз. Үнэхээр өхөөрдөм” гэж бичжээ.

 

Мөн реппер Кейни Уэст инстаграмдаа “Тун удахгүй хүүгийнхээ төрхийг нийтэд харуулах болно” хэмээн амлажээ.