Энэтхэгийн Мьянмар, Бангладештэй хиллэдэг зүүн хойд нутагт 6.8 магнитудын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт нь Манипур мужийн төв Импхалаас 29 км зайд орон нутгийн цагаар 04:35 цагт болсон аж.
Уг бүс нутагт хүчтэй чичиргээ мэдрэгдсэн бөгөөд олон иргэн Бангладеш дахь гэрээсээ зугтан гарсан тухай BBC агентлаг мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.
Энэтхэгийн зүүн хойд хэсэг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг бөгөөд үүний улмаас ЕвроАзи болон Энэтхэгийн эх газар жилд ойролцоогоор 4-5 см ойртсоор байгаа юм.
Үүний өмнө өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Балба улсад 9000 хүний аминд хүрсэн аймшигт газар хөдлөлт болсон билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна