МАН-ын бага хурлын гишүүнээс УИХ-ын суудал руу зүтгэж явсан “Бишрэлт” группийн захирал Б.Ундармаа шинэ оны босгон дээр НАМЗХ-оос зохион байгуулдаг “Алтан сарнай-2015” наадамд уригдан оролцсон юм.
Өнгөрсөн гуравдугаар сард Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангарыг Засгийн газар ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч болгоход “Бишрэлт”-ээр овоглодог МАН-ын эмэгтэйчүүдийн тэргүүлэх гишүүдийн нэг Б.Ундармааг томилох сураг гарсан ч Б.Ундармаа Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс дэмжлэг авч чадаагүй гологдсон байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд гүйцэтгэх захирлын суудал горилж байсан Б.Ундармааг хувийн ашиг сонирхолтой гэж үзсэн аж. Түүнийг хувийн банк, брокер диллерийн компанитай учир Хөрөнгийн биржийг удирдах нь зохимжгүй гэж үзсэн байдаг.
“Бишрэлт” группийн захирал Б.Ундармаа энэ удаад намын залуусаа дэмжин ийнхүү шинэ жилийн цэнгүүндээ оролцсон юм .
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна