Өөжгий рок попынхонтой шинэ жилээ тэмдэглэлээ


Номер нэг гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших өчигдөр шинэ жилийн урилгатай байжээ. Тэрээр “Эстрад ёолк-2016” буюу рок, попынхоны шинэ жилд уригдан нэгэн үдшийг мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ нижгэр тэмдэглэжээ. 

 

Рок попынхон хэзээд баяраар бусдыг баярлуулаад завгүй явдаг бөгөөд ийнхүү шинэ оны эхний өдрүүдэд хамтдаа ёолкоо тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаад Өөжгий гэрэл зургийн аппаратаа гэртээ үлдээн зөвхөн баярлахаар иржээ.