Үзэгтэй ухаалаг утасны гайхамшигт аппликейшнүүд


Мэдээлэл, технологийн салбарт гарч байгаа сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ололт амжилтууд бидний амьдралын хэв маягийг огцом өөрчилж аливаа ажлыг гүйцэтгэх, шинийг бүтээж туурвихад ихэд хялбар болсон гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх байх. Орчин цагийн гайхалтай инновациудын нэг бол ухаалаг утсанд суурилагдсан S Pen хэмээх үзэг бөгөөд энэхүү шидэт дохиурын тусламжтайгаар дараах аппликейшнүүдийг ашиглан гайхамшгийг бүтээж, ажил хэргээ хялбархан явуулах боломж нээгдсэн байна.

 

S Pen үзгийг Галакси Нбүт (Samsung Galaxy Note) ухаалаг утаснуудад анх нэвтрүүлсэн бөгөөд энэ нь бодит үзэг гартаа атгасан мэт мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ өндөр нарийвчлалтайгаар гарын үл мэдэгдэх хөдөлгөөнийг ч дагах чадвартай аж.

 

AutoCAD 360

 

Тус аппликейшний тусламжтайгаар Галакси Нөүт ухаалаг утас дээрээ өндөр нарийвчлал бүхий мэргэжлийн түвшний зураг үзэх, засварлах, түүнийгээ бусадтай хуваалцах боломжтой төдийгүй зураг, дизайны хэрэгслийн өргөн сонголтуудыг ашиглан шинээр дизайн бүтээх, түүнийгээ дахин засварлах нөхцлийг бүрэн бүрдүүлдсэн.

 

PicsArt-Photo Studio

 

Тус аппликейшн нь танд өөрийн бүтээлч талыг нээж, сошиал ертөнцөд өөр өнцгөөс бусдад танигдах боломжийг нээж өгөх болно. PicsArt-Photo Studio аппликейшнийг ашиглахад маш хялбар бөгөөд өөрийн авсан зургуудаараа зургийн цоморлиг хийх, түүндээ хүрээ оруулах, өнгө, сүүдэр зэргийг тохируулах, шинэ эффектүүд нэмж оруулах гээд зургаа хүссэнээрээ өөрчилж, баяжуулах боломжийг олгодог байна..

 

Ажил хэргийн шаардлагаар дотоодын төдийгүй олон улсын мэдээ унших, тэмдэглэл хөтлөх, дүгнэлт хийх хэрэгтэй байдаг бол NewsAce нь таны хэрэгцээг хангах хамгийн хэрэгтэй аппликейншнүүдийн нэг юм. Та S Pen үзгээ ашиглан мэдээний гарчгийг тодотгох, гол санааг нь тэмдэглэхээс гадна видео, подкаст, радио зэргийг хүлээн авч үзэх боломжтой.

 

Skitch

 

Бусадтайгаа санал бодлоо хуваалцах, тэмдэглэл хөтлөх, авсан зурган дээрээ тодруулга хийх зэрэг багаар ажиллах, өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад тань Skitch аппликейшн туслах болно. 

 

 

 

PHOTONEWS.MN