МЗХ-ны Залуучуудын хүмүүнлэгийн байнгын хороо анх удаагаа Үндэсний эрх чөлөөний өдөр буюу 2015 оны 12-р сарын 29-ний түүхэн өдөр “ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ” тодруулах арга хэмжээг зохион байгуулсан байна. Хүмүүнлэгийн элчээр Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У-Сунг нар тодорч Залуучуудын Хүмүүнлэгийн Байнгын Хорооны дарга Т.Сайнжаргал болон тэргүүлэгчдийн хамтаар батламж, цомыг нь гардуулан өгчээ.
Сануулахад Н.Оюундарь нь энэ жилийн 6 сард Налайх дүүрэгт хэрэглээний газ дэлбэрч гэртээ унтаж байсан 16 настай, 8 сартай 2 хүүхэд галд түлэгдсэн. Ах нь болох н.Цэрэнтогтох хүү 80%-н түлэгдэлтэй, гадаадруу эмчилгээнд явахад нь БНСУ-аас МУ-д суугаа элчин сайдад уламжлан Солонгос дахь эмнэлэгийн төлбөрийг 30% хөнгөлүүлж, ар гэрийнхэнд нь виз олгох, сайн дурын хандивлагч байгууллагуудтай холбож өгсөн болно. Мөн 25 настай залуугийн элэг шилжүүлэн суулгахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хандивын арга хэмжээ болон эмчлэгч эмч олоход тусласан, Дуурийн театрын дуучин Том Төрөөгийн эмчилгээний мөн хандивын үйл ажиллагааг зохион байгуулж дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Наваан-Юундэн сангаараа дамжуулан олон хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулсан зэргийг нь онцлон “ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ”-ээр тодруулсан байна.
Харин Гадаад орнуудаас манай улсад суугаа элчин сайдууаас БНСУ-ын Элчин сайд У-Сунг ихээхэн сэтгэл гарган манай иргэдийг Солонгос улсад эмчилгээнд явахад нь ялангуяа асран хамгаалагч, ар гэрийнхэнд нь виз олгох асуудал дээр онцгой анхаарч дэмжиж ирсэн төдийгүй н.Цэрэнтогтох хүү болон бусад олон иргэдэд дэмжлэг үзүүлсэн тэр бүхнийг нь Залуучуудын Хүмүүнлэгийн Байнгын Хорооноос олж харан “ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ”-ээр тодруулсан байна.
PHOTONEWS.MN
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна