Францын Louis Vuitton загварын ордон шинэ сурталчилгаандаа анимэйшний баатар охиныг ашиглав. Тэр нь Final Fantasy тоглоомын Цахилгаан (Lightning) нэртэй баатар юм. Энэ тухай арванхоёрдугаар сарын 29-нд CNN мэдээлсэн байлаа.
Ягаан үстэй охиныг Японы анимэшн-дизайнер Тэцуя Номура (Tetsuya Nomura) зурсан юм. Ягаан үст охин Louis Vuitton-ы цүнхийг янз бүрийн байдлаар барьсан байдалтайгаар сурталчилгаанд дүрслэгджээ.
Аяллын авдар, чемодан бэлтгэдэг мастер Луи Вюиттон /Louis Vuitton/ компан 1854 онд Францад байгуулагдсан. Компани нь яваандаа хувцас, гутал, аксессуар, цаг, гоёлын үнэт эдлэл үйлдвэрлэдэг болсон. Одоо тус компани нь олон улсын LVMH холдингийн нэг хэсэг юм.
Final Fantasy компьютерийн цуврал тоглоом болон энэ тоглоомд үндэслэсэн худалдааны марк нь Японы Square Enix компанийнх юм. Тоглоом анх наяад онд худалдаанд гарч иржээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна