ОХУ-ын нийслэл Москва хотын удирдлагууд жил бүрийн шинэ жилийн баяраар хөл хөдөлгөөн ихтэй байдаг Улаан талбайг энэ жил хаах шийдвэр гаргажээ. Хэдийгээр энэ шийдвэр москвачуудыг гонсойлгож байгаа ч хотын удирдлагууд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авч байна хэмээн тайлбарласан аж. Оросын жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг газруудын нэг болох Улаан талбайг ийнхүү анх удаа хааж байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Францын нийслэл Парис хотын долоон хэсэгт алан хядагчид халдлага үйлдэж, 130 хүний амийг бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан. Үүний дараа хотын удирдлагууд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм. Учир нь, хэт даврагч Лалын улс бүлэглэл алан хядагчдын дараагийн бай нь Москва хот байх болно хэмээн заналхийлсэн байдаг.
Мөн аравдугаар сард Оросын зорчигч тээврийн 224 зорчигчтой онгоц тэсрэх бөмбөгний улмаас сүйрсэн юм. Энэ мэт шалтгаанаас үүдэн олон хүн цугларсан газар террорист халдлага гарч болзошгүй тул аюулгүй байдлаа хангах үүднээс энэ сарын 31-нээс ирэх нэгдүгээр сарын 1-нд Улаан талбайг хаах аж
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна