Дэлхийн II дайны үеэр АНУ Японд хоёр удаа /Хирошима, Нагасаки хот/ цөмийн халдлага хийсэн билээ. Дэлхий дээр хамгийн их цөмийн зэвсэгтэй, басхүү хүн төрөлхтөний эсрэг цөмийн халдлага хийж зүрхэлсэн цорын ганц улс АНУ Дэлхийн II дайны дараа буюу 1959 онд дэлхийн хэд хэдэн оронд цөмийн халдлага хийх төлөвлөгөө боловсруулсан ч энэхүү төлөвлөгөөгөө нууж "National Archives and Records Administration USA” хэмээх АНУ-ын Үндэсний архив, бичлэгийг удирдах газарт хадгалж байжээ. Тэгвэл 50 гаруй жилийн хугацаанд нууцлагдаж байсан энэхүү төлөвлөгөө саяхан ил болж, томоохон дуулиан дэгдээлээ.
Учир нь, энэхүү төлөвлөгөөнд АНУ "ЗХУ, Зүүн Европ, Хятад, Монгол зэрэг орны цагаан толгойн үсгийн дарааллаар бичсэн 1200 хотод цөмийн халдлага хийхээр тэмдэглэсэн” байжээ. АНУ-ын маш нууц зэрэглэлийн, үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэхүү бичиг баримт дэлхийд анх удаа дэлгэгдэж байгаа нь энэ бөгөөд энэ төлөвлөгөөгөөр АНУ Улаанбаатарт цөмийн бөмбөг хаях гэж байжээ. Мэдээж Улаанбаатар хот Монгол Улсын гол бай агаад зугтах ямар ч боломжгүйг эх сурвалж тэмдэглэжээ.
Ямартай ч, Монгол Улсыг 1959 оны дээрх төлөвлөгөөнөөс хоёрхон жилийн дараа буюу 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ бүрэн эрхт улсаар хүлээн зөвшөөрсөн юм. Нөгөө талаас АНУ энэ өдрийг хүртэл Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөггүй байсныг цөмийн халдлагын төлөвлөгөөнөөс харж болно.
Учир нь, энэхүү төлөвлөгөөн дээр "Ulaanbaatar, China” буюу Улаанбаатарыг Хятадын нэгэн хот хэмээн тэмдэглэж цөмийн халдлага хийх хотуудын тоонд оруулсан байсан юм. Сонирхуулахад, АНУ-ын энэ төлөвлөгөө 800 хуудас материал бөгөөд тус улсын "Strategic Air Command” Стратегийн агаарын командлалаас 1956 онд боловсруулж 1959 онд дуусгасан аж.



Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна