Дуучин Д.Болд нулимс унагав


Төрийн соёрхолт, дуучин Д.Болд фейсбүүк хуудаснаа нулимс унагасан гэрэл зургаа оруулжээ. Тэрээр  “Миний ганц бурхан ЭЭЖ минь Монгол Улсын Гавъят Жүжигчин цол авлаа.Тэсэж чадахгүй нулимас унагалаа ГАЙХАМШИГТАЙ ЮМ БАЙНА ЭНЭ МӨЧ!” хэмээн бичжээ.

 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол Төрийн ордонд болсон бөгөөд дуучин Д.Болдын ээж дуурийн дуучин Ж.Цэцэгээ ийнхүү Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалаа.