Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч цагдаад зодуулж, амиа алдсан гэх мэдээлэл цацагдлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 23-ны өдөр тус хотын нэгэн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч цагдаагийн байгууллагад дуудагдсаныхаа дараа удалгүй тархиндаа цус харваж нас барсан аж.
Тухайн өдөр хүү доод ангийнхаа хүүхэдтэй таагүй хандсан гэх асуудлаар аймгийн цагдаагийн газарт дуудагдсан байна. Ингээд орой нь сургууль дээрээ буцаж ирээд анги цэвэрлэх гэж байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч удалгүй нас барсан бөгөөд эмч нар түүнийг тархиндаа цус харвасан гэж оношилжээ.
Эл хэрэгт талийгаач хүүгийн ар гэрийнхэн цагдаагийн алба хаагчдыг сэжиглэж байгаагаа хэвлэлд ярьжээ. Учир нь, хохирогч ангийнхаа хүүхдүүдэд цагдаад зодуулсан тухайгаа хэлээд удалгүй амьсгал хураасан аж.
Тиймээс бид энэ талаар Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга хурандаа Б.Батзаяагаас тодрууллаа. Тэрээр “Буруу ташаа мэдээлэл гарсан байна лээ. Манай албан хаагчид энэ хэрэгт холбоогүй гэдэг нь бүх шатандаа нотлогдсон. Нотлох баримт, камерын бичлэг ч бас бидэнд байгаа. Тухайн сурагч гаднаас бэртэл авч цагдаагийн байгууллагад ирээд байцаагдсан тохиолдол болсон. Хэргийг шалгаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна