Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгэн караокений цонхоор хүн үсэрч, амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрөөр тус дүүргийн хоёрдугаар хороонд байрлах караокений цонхоор согтуу хүн унаж, амиа алдсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар караокений төлбөрийн маргаанаас болж, Увс аймаг Баруунтуруун сумын харьяат 21 настай Н, Ж нар гурван давхрын цонхоор үсэрчээ. Үүний улмаас Н нь нас барсан аж.
Харин Ж нь ГГСҮТ-д хүргэгдэн, эмчлүүлж байгаа юм байна.
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна