Жил гаруй хугацаанд үерхэж дотноссон хайртай залуугаасаа хөл хүндтэй байхдаа салж хоцорсон дуучин М.Нара нэгэн үе чамгүй сэтгэлээр унасан гэдэг. Өлгийтэй хүүгээ тэврэн өдөржин цонхоор ширтэн сууж, бүтэлгүй хайрынхаа араас сэм гуниглаж суусан үеэ тэрбээр хэдхэн сарын дараа л мартаж орхисон гэх. Учир нь, хүүгээ гэх хүсэл сэтгэлгүй тэрхүү залуугийн хойноос гуньж гутрах нь шал дэмий зүйл гэдгийг ухаарч ойлгосноо ний нуугүй дэлгэсэн М.Нара нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо гомдлын нулимс унагаж суусан.
Хэзээ нэгэн цагт сайхан гэр бүлтэй болж, хөөрхөн хүүгээ төрсөн эцгээс нь дутуугүй хайрлаж өсгөх сайн залуутай учирна гэдэгтээ итгэл дүүрэн явдгаа ч энэ үеэр цухуйлгасан билээ. Тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа “Хүүгийн эцгийн талаар одоо янз бүрийн юм яриад яахав дээ. Тэртээ тэргүй өнгөрч хоцорсон асуудал. Тэгээд ч бид хоёр одоо хамт амьдрахгүй, цаашид ч тэр хүнийг би хүлээж авахгүй. Яахав, хүүгээ хааяа боддог л байлгүй. Надад харамсаад байх юм алга” хэмээн ярьжээ.
Үүгээрээ тэрбээр өөрт нь үлдээсэн сэтгэлийн шарх хэзээ ч эдгэхгүй гэдгийг сануулснаар барахгүй, урьдын адил гоо үзэсгэлэнтэй басхүү эрч хүчтэй бүсгүй болсон учраас экс хайрт нь эргэж ирсэн ч хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна