МАН-ын Ерөнхий нарийн бичгийндарга Ж.Мөнхбатыг барьж магадгүй гэсэн
бор шувуу нисч эхэллээ
Сүүлийн үед шил шилээдаран шуугиан тарих болсон дуулиант хэргийн баривчилгаанууд бол Ерөнхий сайдасан Н.Алтанхуягийн зөвлөх, сайд асан Гансүхийн "Нүүрс" хөтөлбөртэйхолбоотой 4 тэрбумын, мөн түүний хүргэн хүү Дэнзэнгийн 17 тэрбумын, Женко Баттулгын хуурай дүү болох Батзаяагийнтөмөр замын 84 тэрбумын, МАХН-ын дарга Н.Энхбаярын "оймсны хүн"гэгддэг МАХН-ын генсек Г.Шийлэгдамбын хагас тэрбумын зэрэг хэргүүд юм. Эдгээр хэргүүдийн сураг намжаагүйбайтал МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг барьж магадгүй гэсэн боршувуу нисч эхэллээ.
Дээрх хэргүүд альхэдийн илэрч, тодорхой болон тогтоогдож том дарга нарын өрөөнд дараастайбайсан, харин хэзээ барьж хорихыг тэд анаад хүлээж байсан гэдэг яриахэвлэлийнхэнд хурдтайгаар тарж эхэлсэн. Энэ үнэн бол уг хэргийн ард дандааулстөрчид, тэр тусмаа нөлөө бүхий лидерүүд байгаа учраас өрсөлдөгч"томчууд" нь эгзэгтэй цагийг хүлээж өөрсдийгөө хамгаалах бамбай,өрсөлдөгчөө дарах зэвсэг болгож ашиглахаар зэхэж байсан, тэр зорилгоо чбиелүүлсэн гэсэн үг.
Нээрээ чН.Алтанхуягийн хүргэн, зөвлөхийн хэрэг аль хоёр жилийн өмнө яригдаж байсан чмань эр нам доторх фракцуудынхаа эсрэг, намын удирдлагынхаа эсрэг хөдөлжэхэлсэн үеэс дээрхи хоёр хэрэг өндрөө авч ял сонсох хэмжээнд хүрсэн. МАН,МАХН-ыг нийлж эвсэл байгуулан сонгуульд орохыг ахмадууд нь шаардаж өргөх бичигбарьсан өдрийн орой нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыгалбан өрөөнөөс нь яаралтай баривчилсан. Хоёр намын эвсэн нэгдэх тухай яриаманай нэг, хоёр хүнийг сандаргасан нь дамжиггүй гэсэн жиргээ, мэдээлэл цахимхуудсуудыг дүүргэх болсон.
Тавантолгойн гэрээгУИХ-д танилцуулалгүй нууцаар хийж MCS-г дэмжин, манайхыг жийлээ хэмээж Засгийн газрын гэрээг гацаалгасан ЖенкоБаттулга сүүлийн үед дөч гаруй гишүүний гарын үсэгтэй шинэ гэрээний төсөл барьжгүйх болсон тул гуравдахь хүний зүгээс түүнийг сахилгажуулж томоотой байлгаххэрэг гарчээ. Ерөнхий сайдын удирдлаган доор байдаг цагдаагийн эдийн засгийнгэмт хэрэгтэй тэмцэх газар, төрийн нарийн бичгийн дарга асан Батзаяагийн төмөрзамын хэргийг босгож ирсэн нь ийм учиртай гэж хэвлэл, цахим ертөнцөөр шуугижбайна.
Харин МАН-ын Ерөнхийнарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг барих болсон шалтгаан нь арай өөр гэнэ. Учирнь тэрээр эрх баригчдыг хатуу шүүмжилж,сонгуулийн хуулийг батлахыг шаардсан жагсаал зохион байгуулж, луйврын хармашиныг шатаан, бүр үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн.Сонгуулийн хуулийг өөрчлөх улстөрийн намуудын ажлын хэсгийг тэргүүлэн хуулийнтөсөл боловсруулж, улстөрийн намуудын үндэсний зөвшилцлийг удирдаж, Засгийнгазрыг огцруулах бичигт бүлгийн гишүүдээ шахан гарын үсэг зуруулж, иргэнийхөдөлгөөн, намуудын улстөрийн суултыг зохион байгуулж байгаа зэрэг олон асуудалтүүнийг баривчилах шалтгаан болсон бололтой. Ноёнтой тэрсэлдсэн хүн толгойгүйболдгийн үлгэр дахин давтагдахуу гэдэг хэсэг хугацааны дараа тодорхой болохбайх. Казино тоглож явсан, олон хүүхэнтэй орооцолдож байсан гэхээс өөр сөрөгимижгүй Ж.Мөнхбатад харин тохчих хэрэг олдохгүй болохоор жагсаал цуглаан дээрнь өө сэв хайж байгаад барих төлөвлөгөө боловсрогдож байгаа бололтой.
Ерэн дөрвөн жилийнтүүхтэй ланжгар том намыг гучин дөрөвхөн настай "хүү" яаж удирдажчадах юм бэ гэсэн үг түүнийг МАН-ын генсек болж байхад сонсогдож л байсан. Гэвчөнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр монголын улстөрийн нэгэн тод өнгө, нэгэнөвөрмөц дуу хоолой болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. МАН-аас орон даяарзохион байгуулсан Бид хамтдаа аян, Бид хамтдаа үндэсний форум, Үндэснийзөвшилцлийг санаачлан зохион байгуулж удирдсанаар тэрээр өнөөдөр монголынулстөрийн хорь гаруй намууд болон иргэний нийгмийн байгууллагуудад хамгийн ихнөлөөтэй хүн болж хувирсан. Мэдээж АН-аас бусдад нь шүү дээ. Гэхдээ АН, МАН-ынхоёр генсек хоёуулаа Архангайнх, бүр нэг сумынх. Тэгэхээр хөшигний цаанауулздаг гэдэг нь ойлгомжтой. Хаалттай, хөшүүн, удаан МАН түүний удирдлага дорөдрөөс өдөрт нээлттэй, уриалгахан, хурдтай нам болон хувирч байгаа нь үнэн.Түүний ард Ардын намын шинэ үеийн бүхэл бүтэн арми жагсч байгаа нь бас нууцбиш. Саяхан болсон МАН-ын бага хурал эв нэгдлээ хангаж, дотоод асуудлуудаацэгцэлж чадсанаар тус нам хүчээ нэгтгэн сонгуулийнхаа бэлтгэлд шуудрахад тэрээрихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж намын нөхөд нь дүгнэж байналээ.
Г.Уянга гишүүний албанбланк дээрх Ерөнхий сайдыг огцруулах бичгийг сугавчилчихсан төрийн ордооргишүүдийн өрөөгөөр хэсч гарын үсэг зуруулан 17 болгосон, УИХ дахь намын бүлгийнхурал дээрээ Засгийн газрыг огцруулах цаг болсон, улстөрийн шийдвэр гаргахэмээн бүлгээ шахаж байгаа гэсэн сураг төрийн ордны зүүн жигүүрийнхнийгсандралд оруулсан нь дамжиггүй. Харин тэрээр сүүлийн үед ордны баруун жигүүрийнцонхон доор гэр барьж, УИХ-ын даргыг луйврын хар машинаа шударга болгожсонгуулийн хууль өөрчлөхийг шаардан суулт зарлах болсон нь ордны баруунжигүүрийнхэнд тийм ч таатай биш байгаа нь ойлгомжтой. Ордон дотор ч, ордныгадаа гудманд ч улстөрийг ингэж хийдэг юм гэдгийг тэрээр улстөрчдөд заах болсонгэвэл буруудахгүй л болов уу. Ямартай ч тэрээр шаардлага хүргүүлж, жагсаалцуглаан хийж, гэр барин улстөрийн суулт зохион байгуулж, намын бүлгээ ажилхаялт зарлуулсны хүчинд өнөөдөр төрийн ордонд сонгуулийн тухай хуулийг УИХхэлэлцэж эхлээд байна. Энэ бүхнийг яаж амжуулдаг юм бол гэмээр хэтэрхий хурдтай,зоримог ажиллагаанууд нь эцэстээ түүнийг баривчилж зогсоохоос өөр аргагүйболсон ч байж магадгүй.
Ж.Мөнхбатыг хурданзогсоохгүй бол болохгүй хэд хэдэн чухал асуудал үүсээд байгаа нь тэрээрСонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол улстөрийн намуудын акцуудыг 21 аймгийн төвдэхлүүлэн, үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж, төрийн гурванөндөрлөгийн чучилээр сор залж, "луйврын сонгуульгүй-луйварчин төргүймонголын төлөө" УИХ-ыг тартал тууштай тэмцэнэ гэдгээ зарласантайхолбоотой. Мөн түүнийг Засгийн газрыг огцруулах асуудлыг гардан удирдаж байгаагэсэн бор шувуу нисээд удсан. МАН, МАХН хоёрыг эвсэн нийлүүлэх ажлыг залуугенсек оройлон уриалж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Түүний энэ бүх үйлдэл нь хуучинсаг удаан,унтаа МАН-ыг сэрээсэн дуу хоолой, шинэ өнгө төрх болж байгаагаар барахгүй эрхбаригч том дарга нарын сандал суудлыг салгануулж айдас төрүүлсэн туйлын эвгүйажиллагаа гэдэг нь ойлгомжтой. Гэвч "Би хууль зөрчиж хулгай хийгээгүй,надад айж барьцаалагдах юм түй ч байхгүй" хэмээн ам бардам хэлж байгааМАН-ын халуун цөстэй залуу генсекийг зүгээр нэг боль гэж хэлээд зогсоочихногэвэл ёстой гонжгор. Тэгэхээр түүнийг барина гэдэг олны үг ортой эсэхийг харж лбайя. Шударга үнэний төлөө дуугарсан бүхнийг бариад байвал бид өөрсдийгөөшударга ёст ардчилсан улс гэж тооцсоор байх уу.
ХААД ОВОГТ ДЭЛГЭРИЙН ЕРӨӨЛТ
Эх сурвалж: УЛСТӨРИЙН ТОЙМ СОНИН
2015.12.24
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна