ОХУ-ын Приморийн хязгаарын дархан цаазат газарт амьдардаг Амур нэртэй бар Тимур нэртэй ямаатай найзлаад байгаа нь олны анхаарлыг татаад байгаа. Уг ямааг барны идэш болгон өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд ойд тавьсан ч бар ямааг идэлгүй, бүүр ижил дасал болсон учраас дархан цаазат газрынхан тэдний үерхлийн талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөнөөс хойш Амур, Тимур хоёр хэвлэлийн од болоод байгаа юм.
Тэгвэл энэ хоёрт зориулсан Facebook болон Instagram-ийн аккаунт нээсэн байна. Амур, Тимур хоёрын үерхлийн талаар олон хүн сонирхож байгаа учраас ийнхүү нийгмийн сүлжээнд өөрийн гэсэн хуудастай болгож, түүгээр дамжуулан мэдээлэл өгч байхаар болжээ.
Мөн энэ зурагтай футболка, аяга, соронзон наалт, таваг зэрэг эз зүйлс зардаг интернэт дэлгүүр энэ долоо хоногоос ажиллаж эхэлсэн байна.
Махчин амьтан ингэж өөрийн идэш болох амьтантай “үерхэж” байсан тохиолдол бараг байдаггүй. Амьтан судлаачид хэзээ нэгэн цагт Амур Тимурыг идэх болно гэдгийг хэлж байгаа юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна