Монголчуудын багагүй итгэл найдвар тавьж байсан “Дэлхийн мисс-2015” тэмцээнээс мисс Н.Ану авьяас чадварын үзүүлбэр болон үдшийн даашинзаараа өргөмжлөл хүртэж, топ 25-д багтсан билээ. Энэ тухайгаа мисс бүсгүй маань элэг нэгтнүүддээ дуулгаж “Монгол улсын хувьд өмнөх оролцогчдын үзүүлсэн амжилтуудыг эвдэж, шинэ түвшинд хүргэж чадлаа. Би өөрийнхөө чадах чинээгээр хичээж, бүхий л хүч чармайлтаа гаргасан. Чухам хэрхэн бэлтгэж, хэр зэрэг оролцсоныг маань мэдэх хүмүүс ч байгаа” хэмээн тайлбарласан нь зарим нэгний дургүйг хүргэж орхисон.
Учир нь, энэхүү нэр хүндтэй тэмцээнд өмнө нь мисс А.Сарнай оролцохдоо шилдэг 25-д багтсанаар барахгүй олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авч байсан түүхтэй. Үүнийг нь сануулсан хүмүүс цахим ертөнцөд хоёр талцан хэрэлдэх хэлэлцэхийн хооронд маргасан бөгөөд “Андра модель” агентлагийн захирал, мисс, топ модель Х.Бадамгэрэл ч өөрийн үзэл бодлыг хуваалцжээ. Энэ үеэр нь ихэнх хүмүүс түүнийг ирэх жилийн “Дэлхийн мисс”-т оролцож, эх орныхоо нэрийг өндөрт гаргах ирээдүйтэй бүсгүй хэмээн үнэлэхэд тэрбээр багагүй тулгамдсан бололтой.
“Энэ тэмцээнд оролцох Монгол бүсгүйг тун нарийн шалгуураар шүүж, нэлээд хугацааны турш хэл ус болоод авьяас чадвар, спорт, хүмүүнлэгийн ажил гээд чамгүй зүйлд бэлдэх хэрэгтэй байх. Ялангуяа манайхан урлаг, спортын аль нэгэн төрлөөр бусдаас илт давуу байж л шилдэг 10-т тунаж үлдэх юм байна гэдгийг сүүлийн хоёр тэмцээнээс илүү сайн ойлгосон. Т.Батцэцэг, Н.Ану нарын хувьд яах аргагүй сайхан бүсгүйчүүд, бас их ч хичээсэн. Гэхдээ бид бусдаас ямар нэгэн зүйлээрээ ялгарч чадахгүй бол томоохон орнуудын дэргэд “дарагдаад” л өнгөрнө. Миний хувьд, энэ тэмцээнд оролцохгүй ээ” хэмээн мэдэгджээ.





Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна