Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Батлан хамгаалах яамны МИ-8 нисдэг тэрэг өнөөдөр орой 21 цагийн орчимд осолдож нэг хүн нас баржээ. Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 20.00 цаг өнгөрөөж уг ослын дуудлага иржээ.
Зэвсэгт хүчний 337 дугаар ангид данстай МИ-8 нисдэг тэргэнд 11 албан хаагч сууж явснаас ийнхүү нэг хүн амиа алдаж, 10 нь хүнд гэмтжээ. Гэмтсэн албан хаагчдыг Цэргийн төв госпиталд авчирсан бөгөөд шуурхай мэс засалд орж байгаа гэв. Цэргийн төв госпиталийн эмч нараас гэмтсэн албан хаагчдын талаар мэдээлэл авах гэсэн боловч жижүүрийн албан хаагчид "Зэвсэгт хүчний жанжин штабаас ямар ч мэдээлэл өгөхгүй байх үүрэг өгчээ. Өглөө жанжин штабаас энэ талаар тодруул" гэв.
Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр тус анги нь өглөө оройдоо төлөвлөгөөт сургалтын нислэг хийдэг байна. Харамсалтай нь өнөөдөр оройны нислэгээр энэхүү осол гарчээ.
Осолтой холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын генерал н.Даваа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад мэдээлэл өгч байгаа аж.
Тухайн үед онгоцыг тус ангийн захирагч, хурандаа н.Отгонбаяр жолоодож явсан бөгөөд онгоц 300 орчим метрийн өндөрт нисч явах үед гэнэт доош унасан байна. Хэдийгээр албаныхан ослын буулт гэж байгаа ч онгоц газарт хүчтэй унасны улмаас ийнхүү албан хаагч амь насаа алдсан байна. Одоогийн байдлаар Цэргийн госпиталь дотор цагдаагийн хамгаалалт гарч, гадны хүн нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд гэмтсэн албан хаагчдын ар гэрийнхэн иржээ.
Одоогоор ослын газар онцгой байдлын аврагчид, цагдаагийнхан, Батлан хамгаалах яамны төлөөлөл, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан ажиллаж байна. Осол гарсан бүсэд хамгаалалт гарч, хүмүүсийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг, нарийвчилсан шалгалт маргааш өглөө эхлэх аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна