Нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн "Мартагдашгүй" тоглолт өнөөдөр 21:00 цагт "Castle" клубт дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт нь дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар Монголд анх удаа үүдээ нээж буй "Castle" клубын нээлтэнд зориулсан гэдгээрээ онцлогтой юм.
“Мартагдашгүй” тоглолтод “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагууд нэгдсэн учраас залуус нэг дор поп, хип хоп, рок хөгжмийн хэмнэлд цэнгэж хуучнаа эргэн дурсаж болох нь ээ. Мөн тэд гэнэтийн бэлгүүдээ ч задлана гэсэн шүү.
Шинэхэн клубын тухайд VI бичил хороолол буюу “Өргөө” кино театрын зүүн хойно байрлах хуучнаар “Mass club”-ын байранд бөгөөд хөгжим техникээ CAF брэнд, гэрэл техникийг Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа “Madrix” брэндийн гэрлээр тоноглож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу суурилуулсан юм байна. Иймд үзэгчдэд тоглолтын турш хүссэн хамтлаг дуучнаа ойроос дэмжин хамтдаа сельфидэх бүрэн боломжтой юм байна.
Тоглолтын тасалбарыг худалдаанд гараагүй бөгөөд 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай "Castle" клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар үзэж болхо нь ээ. Клубын нээлтийн өдрийн такс нь 50 мянган төгрөг аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна