Британийн дуучин Адель өнгөрсөн даваа гарагт худалдаанд гарсан Америкийн “TIME” сэтгүүлийн нүүрийг чимж, ярилцлага өгжээ. Тэрээр гэр бүлийн амьдрал зохион бүл нэмэн урлагаас хөндийрсөн. Гэхдээ дуучин бүсгүй гурван жилийн дараа урлагтаа эргэн ирэхдээ хоёрхон сарын дотор хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан юм.
Түүний шинэхэн гаргасан “25” цомог өнөөдрийн байдлаар 100 сая хувь борлогдоод байгаа. Өнгөрсөн сарын 22-нд гаргасан “Hello” дууг Youtube.com сайтаас 775.780.813 хүн сонсч, хагас тэрбум хүн татаж авчээ.
Адель “Фэнүүд болон сонсогчид минь их санасан гэдгийг энэхүү үйл явдлууд батлан харуулж байна. Би өнгөрсөн хугацаанд их хөдөлмөрлөж, та бүхнийг залхаахгүй уран бүтээл гаргахын тулд ажилласан. Намайг чин сэтгэлээсээ хүлээсэн та бүхэнд тун удахгүй гэнэтийн бэлэг барих болно” гэж хэлжээ.
“TIME” сэтгүүл “Энэ оны хамгийн шилдэг уран бүтээлч”-ээр Аделийг нэрлэсэн юм. Мөн “Forbes” сэтгүүл “Адель урлагтаа эргэн ирээд ганцхан сарын дотор 68 сая ам.долларын ашиг олсон” хэмээн мэдээлжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна