Цэргийн алба хаагаад хоёр сар болж байсан 18 настай залуу амиа алдсан хэрэг энэ сарын 19-нд гарсан.
Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумын хоёрдугаар багийн нутаг Баянхошуу боомтын есдүгээр заставт алба хааж байсан Г бусдад зодуулж амиа алдсан гэх мэдээлэл байна.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийт, хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Хэргийг шалгаж байна. Юунаас болж нас барсан гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа бөгөөд хохирогчийн амь үрэгдсэн шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариу гараагүй байна. Мөн түүнийг зодсон гэх cэжигтэн хал цэрэг А-г хуулийнхан саатуулан шалгаж байгаа аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна