ШӨХТГ өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүхэд давж заалдах нь ээ. Учир нь банкнууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг ШӨХТГ-аас хууль бус учир тэрхүү шимтгэлээ иргэдэд буцаан олгох ёстой хэмээн үзсэн билээ. ШӨХТГ-ын байцаагчийн эл дүгнэлтийг бататгаж, анхан болон давж заалдах шатны шүүх "нэг хувийн шимтгэл авах нь хууль бус" гэсэн шийдвэрийг гаргаж байсан.
Гэвч энэ асуудал Дээд шүүх дээр очсоны дараа энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байдаг. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.
Тиймээс ШӨХТГ-аас дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж үзэн давж заалдахаар болоод байгаа хэдэн сарын өмнө мэдэгдэж байсан. Тэрхүү давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүхэд болохоор товлогдсон байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна