“Баян хүнийг балаг тойрохгүй” гэгчээр Баян Ч.Базараагийн паян дуусахгүй нь бололтой. Анхны эхнэрээсээ салж, дуучин Д.Оюунтүлхүүртэй сүртэй хурим хийж байсан Ч.Базараа түүнээс хойш Э.Оюу хэмээх жаахан охинтой дэр нэгтгэсэн. Дундаасаа хөөрхөн хүүтэй тэд нэг л мэдэхэд салж, Ц.Мянганбаярын “экс” эхнэр Н.Ариунцэцэгтэй өдгөө хамт амьдарч байна.
Баян Ч.Базараа олон л хаус, орон сууцтай байх. Ямартай ч Санзайд байрлах тэрбумтангуудын “Санзай” хотхонд Ч.Базараа Э.Оюу нар амьдардаг байв. Том том цонхтой энэ байшиндаа Э.Оюу амьдарч байх үедээ дэргэдүүр нь хэн нэгэн өнгөрөх төдийд хөшгөө хааж, нүүрээ нууж зугтах нь холгүй юм болдог байсан гэнэ лээ. Магадгүй папарациас хүртэл бултаж чаддаг Ч.Базараа бусдын нүднээс далд байхыг зааж зөвлөдөг байхыг үгүйсгэхгүй.
Э.Оюу Мерседес бенз G 500 хөлөглөдөг бөгөөд Санзай хотхонд орж ирсэн даруйдаа асар хурдтайгаар салхи татуулан давхихад нь хөршүүд нь ихэд дургүйцдэг байсан аж.
Мөн Ч.Базараагийн анхны эхнэрээс төрсөн хүү Э.Оюутай насаар бараг чацуу төдийгүй хааяахан зуны амралтаараа гадаадаас ирэхээрээ “аавын эхнэртэй хэрэлдчихлээ” гэсээр хотхоны найзуудтайгаа уулздаг байсан гэх.
Харин одоогоос 2 сарын өмнө Санзай хотхоны СӨХ-д дуудлага ирж, Э.Оюу “Би судсаа ханачихлаа, цус алдаад яг үхэх гээд байна. Манай гэрт ирж яаралтай намайг авраач” гэж хэлжээ. Ингээд сандралдсан СӨХ-ны хүмүүс очиж Э.Оюуд тусламж үзүүлээд эмнэлэгт хүргэсэн байна. Тэр өдрөөс хойш Э.Оюу дахин Санзай хотхоны босгыг даваагүй гэнэ. Хамгийн гайхалтай нь Э.Оюу гэрээсээ яваад сар ч болоогүй байхад Н.Ариунцэцэг Ц.Мянганбаяраас төрсөн охиноо дагуулаад Санзай хотхон дахь Ч.Базараагийн хауст нүүн ирж, өдгөө хамтдаа амьдрах болжээ.
Энэхүү түүхийг сонсоход чихэндээ итгэмгүй ч харамсалтай нь үнэн болж таараад байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна