Загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнээ бий болгон эх орондоо төдийгүй гадаадад өөрийгөө таниулсан загвар амсагч бол О.Ариунзул. Энэ жилийг “Гоёл” наадмын топ модель болно хэмээн олон хүн түүнд найдлага тавин хүлээсэн ч зохион байгуулагчид өөр шийдвэр гаргасан. Гэхдээ тэрээр ард түмний дунд гавьяат гэдэг шиг хэдийнээ Топ-ын хэмжээнд загвараа амилуулдаг нэгэн билээ. О.Ариунзул дуучин Б.Амархүүтэй үерхээд нэлээдгүй хугацааг үдэж байгаа бөгөөд хосууд энэ жил бүл нэмэн хүүтэй болсон. Гэхдээ Ариунзул ээж болсон гээд тайзнаас буугаагүй. Харин ч энэ жилийн Гоёл наадамд төрөөд удаагүй ч богинохон хугацаанд хэрхэн жингээ хадгал буйгаа гайхуулсан.
О.Ариунзул Сочигийн олимпд Кока колагийн нүүр царайг тодруулахад Москвагийн бүхий л агентлагийн загвар өмсөгчидтэй өрсөлдөн ганцаараа тодорч, алдартай дизайнер Константин Гайдайн загварыг амилуулж байсан. Тэр цагаас хойш түүний шоу болгонд хамгийн гол гэсэн хувцаснуудаа өмсөх болсон Ариунзул “Vogue” сэтгүүлд хүртэл гарсан юм.
Тэгвэл загвар өмсөгч О.Ариунзулд Италийн загварын агентлагуудаас хамтран ажиллах санал ирсэн ч тэрээр нялх хүүхэдтэй учраас ажлаа хойш тавиад байгаа гэнэ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ