Юү юүгүй сонгууль хаяанд ирчихсэн мэт есөн шидийн эд зүйлс тараах аян хот хөдөөгүй өрнөж эхэллээ. Саяхан УИХ-ын гишүүн Д.Ганбат хонгор нутгийн олондоо өөрийн хөрөг зургийг дардас болгон буулгасан 40 литрийн багтаамжтай бидон бэлэглэж, “Битаан Ганбаа” хоч зүүсэн. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт О.Магнай нүүрс тарааж, нэг хэсэг од болсон.
Харин саяхан Монгол банкны ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү Хангал Ховд амйгийнханд гарын бэлэг тараасан байна. Тэрбээр “битаан Ганбаа”-тай барьцаж, алтан шаргал өнгөтэй зэс болон гуулин аяга, бугуйн цаг, өөрийн хөрөг бүхий цайны аягын хамт ховдчуудад өгсөн гэнэ. Нэг хэсэг атга будаа, чимх давсанд хууртан ходоодоороо саналаа өгдөг байсан сонгогчдыг улстөрчид арай дөмөгхөн зүйлсээр өөд татахаар шийдсэн бололтой.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна