Дэлхийн хамгийн хөгшин хүн 180 настай


Өдгөө Энэтхэгийн Варанас хотод энэ дэлхийн хамгийн өндөр настай хүн болох 1835 онд төрсөн Махашта Мураси гэгч амьдардаг аж. 

Гэвч түүний хэзээ төрснийг батлах бичиг баримт гээгдсэн тул тэрбээр яг таг батлагдаагүй дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогддог юм. 

Махашта өөрийн хүүхдүүд, ач, зээ нар, гуч нарын ард гарчээ. Тэрбээр өөрийгөө үхэшгүй мөнхийн хэмээн нэрлэдэг ч ийм удаан насласныхаа нууцыг хэнд ч хэлж өгдөггүй байна.