“Гранд повер” ХХК-ийн үйлдвэрт 11 хүн хийнд хордож, гурван нь газар дээрээ нас барсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нүүрсний үйлдвэрт өнгөрсөн баасан гарагт осол болсноос гурван хүн газар дээрээ нас барж, 8 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 5 хүн нь Яаралтай тусламжийн үндэсний төвийн хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээ ирлээ.
2014 оны есдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн уг нүүрсний хийн үйлдвэр нь 22-ын товчооны цаана байрладаг бөгөөд нүүрсний хүхэр гаргаж авах үеэр ийнхүү осол гарчээ. Ослын газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн есөн албан хаагч, хоёр автомашинтай ажиллаж нас барсан иргэн 39 настай, эрэгтэй Ө, 24 настай, эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Л нарын цогцсыг тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Тэд нүүрс боловсруулах химийн үйлдвэрийн худагт агааргүйтэж, хордсоны улмаас амиа алдсан байна.
Гэвч “Гранд повер” ХХК-ийн захирал Ж.Очир талийгаачид болон хордсон хүмүүсийн ар гэрийнхэнд тийм ч таатай хандахгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр энэхүү ослыг ажилчдын өөрсдийнх нь буруугаас болсон гэж үзэж буй бөгөөд надад хамаагүй хэмээн ар гэрийнхэнд нь хатуу үг хэлэх болжээ. Уг нь ажилчдынхаа нийгмийн асуудал, ар гэрт нь анхаарал тавина гэж ярьдагт нь ажилчид нь ам сайтай байдаг байсан хэдий ч ийнхүү аашилж буйд нь гомдолтой байгаа аж.
Х.Маргад
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна