Сураггүй алга болоод хоёр жилийн дараа эргэж очсон загасчин эрийг гэрийнхэн нь хүний мах идсэн гэж шүүхэд өгч, нэг сая ам.доллар нэхэмжилсэн байна.
36 настай Хосе Сальвадор Алваренга 2012 оны арваннэгдүгээр сард загасчлахаар 22 настай Эсекьель Кордобатай хамт Мексикийн Тапачулагаас гарсан ч ганцаараа эргэж иржээ.
Хөлөг нь шуурганд дайруулж, хөдөлгүүр нь эвдрэхэд хоёр загасчин Маршаллын нэгэн арал дээр эсэн мэнд үлдсэн аж. Хосе Сальвадорын ярьснаар тэр хоёр нүцгэн гараараа загас, шувуу барьж идэн, яст мэлхийний цус, шээс, мөн борооны ус ууж олон сарыг үджээ. Гэвч арал дээр хоёр сар болсны дараа Кордобагийн сэтгэл санаа нь тогтворгүй болж, бие нь муудаж эхэлжээ. Удалгүй хоол идэхээ ч больсон гэнэ. Харин Хосе Сальвадор хэрэв амьд үлдэж чадвал залуугийн ээжид сүүлчийн үгийг нь дамжуулахаа амласан байна.
Кордобаг нас барсны дараа цогцсыг нь завин дээрээ долоо хоног авч явсан бөгөөд амьд хүнтэй ярьж байгаа юм шиг ярилцдаг байжээ. Гэвч долоо хоногийн дараа цогцсыг нь ус руу хаяжээ. Залуугийн ээж Хосег буруутгахгүй, ямар байдалд орсныг нь ойлгохыг хичээж байна хэмээн өмнө нь мэдэгдэж байсан ч түүний гэрийнхэн одоо Робинзон Крузогоос нэг сая ам.доллар нэхэмжилж байгаа бөгөөд түүнийг амьд гарахын тулд хүүг нь алж идсэн гэж сэжиглаж байгаа юм байна. Хосе сонинд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Өлсөхийн эрхэнд хумсаа мэрж, идэж байсан” тухай ярьсан юм.
Харин Хосе үүнийг үгүйсгэж байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна