20 настай Моданнагийн нүцгэн зургууд дэлгэгдэв


Парис хотод нэрт гэрэл зурагчин Мартин Шрайберын үзэсгэлэн нээгдэж байгаа аж. Тэнд 20 настай Мадоннагийн хэт илэн далангуй гэрэл зургууд толилуулагдах юм. Дуучин эмэгтэй тэдгээр дээр чармай нүцгэн байх гэнэ. 

 



 

Мартин өөрийн онгодыг дуудагч бүсгүйг олны дундаас олжээ. Ирээдүйн од бүсгүйн биеийн галбир түүний бахдлыг төрүүлсэн байна. Мадонна, Шрайбер нар хэсэг хугацаанд дотноссон байдаг. Гэрэл зурагчин эр Мадоннаг өөртэй нь ажиллаж байсан хамгийн шилдэг натур бүсгүйн нэг гэж магтжээ.