Мянган хүүхдийн “HERO&COOL” сүлд модны наадам боллоо


Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн мянган хүүхдийг баярлуулж, улаан хивсээр алхуулах “Hero & Cool” харшийн сүлд модны наадам арванхоёрдугаар сарын 12-нд амжилттай болж өнгөрлөө.

 

Уг наадмыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дуучин Б.Анхбаяртай /A Cool/ хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогч хүүхэд бүрийн хэдийнэ  хүсэн хүлээсэн сүлд модны баяр болж чадсан ажээ.

 

Харшийн наадмын үеэр мянган хүүхдэд гарын бэлэг гардуулж, урлаг соёлын тоглолтоор бэлэг барьсан байна. Наадмын гол зорилго нь амьдралын боломжоос шалтгаалан шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж чаддаггүй хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг болгон барьдгаараа онцлогтой юм. Мөн тус харшийн наадамд “Гэгээлэн” төвийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж, хамтдаа баярлалаа.

 

0F8D3011

 

0F8D2931

 

0F8D2975

 

0F8D2993

 

0F8D2931

 

0F8D2801

 

Энэхүү арга хэмжээг дэмжин Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн Улаанбаатар Чуулган, “Либерал Хаус” бодлогын судалгааны хүрээлэн, “Грийн сити” ХХК, ТЕСО корпораци, “Цэнхэр гүзээлзгэнэ” болон “Жангар” хүүхдийн номын хамт олон  болон “New EF Owners” клуб харшийн сүлд модны наадмыг дэмжин хамтран ажилласан байна.

 

А.Тамир

 

Ugluu-logo

Share Button