МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байх хугацаа дууссан уу, эсвэл үргэлжилсээр байгаа юу. Ер нь Н.Энхбаярыг төрийн өндөр дээд албан тушаалд томилох эрх нь нээгдсэн юм уу гээд олон асуулт байна. Гэвч энэ асуултуудыг хэнээс асуувал үнэн зөв хариулт авах вэ.
МАХН-аас Н.Энхбаярын ял шийтгэл нь хоёр ч удаагийн өршөөлийн хуулиар өршөөгдөж, гэм буруугүй болсон гэж тайлбарлаж байгаа. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар "Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй” гэж мэдэгдэж байгаа юм.
МАХН-ын нарийн бичгийн дарга нар тайлбар хийсний дараа Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр "Хүмүүс дураараа ярьж байна. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг гэж бий. Н.Энхбаярын шийтгэл хүлээх хугацаа нь дуусаагүй байгаа шүү” гэх тайлбарыг өгсөн.
Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан Н.Энхбаярт ноогдуулсан ял болон түүний ялтай байдлын лавлагааг олон нийтэд танилцуулсан.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна