ХҮЙТЭН ОРЦОНД ХҮЙГ НЬ ТАСЛАЛГҮЙ ХҮҮХДЭЭ ОРХИЖЭЭ


Түүнийг нярайг олох үед хүйтэн орцонд ганц нимгэн өлгийтэй орхисон байжээ. Нярайг олсон гэх Б.Номиндарийн мэдээлснээр “Хүйг нь тасдаагүй орхисон байсан. Түүний биед ямар нэгэн захиа болон эд зүйл байгаагүй” гэнэ. 

 

Тэрээр яаралтай түргэн тусламж дуудан нярайд анхны тусламж хүргэсний дараа эмч нар эмнэлэг рүү авч явсан байна. Үүний дараагаар Орхон аймгийн Хүүхдийн асрах газарт хүлээлгэн өгсөн гэх бөгөөд одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэнэ.

 

Харин тус аймгийн Цагдаагийн газраас хүүхдээ орхисон эцэг эхийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. 
Дашрамд дурдахад, Эх нь хүүхдээ хаях төөрүүлэх гэмт хэрэг бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлд зааснааср 5 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр заасан байдаг.