Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс санаачлан зохион байгуулдаг "GrandExpo-2015” үндэсний бизнес фестиваль амжилттай болж, олон нийтийн интернэт санал асуулгаар тодорсон Үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүдэд 2015 оны 12 дугаар сарын 10-нд шагналаа гардууллаа.
Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан барилга, хот байгуулалтын салбарын санал асуулга нэлээд өрсөлдөөнтэй болжээ. Хамгийн гол нь чанартай бөгөөд хямд орон сууцаар иргэдээ хангах чиглэлд амжилттай ажиллаж чадсан үндэслэлээр "Ноёд Констракшн” ХХК нь "GrandЕxpo-2015” наадмын Барилга хот байгуулалтын салбарын ТОП таван барилгын компанийн нэгд шалгарсан байна. Топ5 барилгын компанийн 2-р байрт "Жигүүр Гранд” групп, 3-р байрт "Хурд” групп, 4-р байрт "Алтай констракшн”, 5-р байрт "Эко Констракшн” ХХК тус, тус шалгарчээ.
"Ноёд Констракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт эхний ээлжинд 540 айлын орон сууц бүхий "Таравлин” хотхоны бүтээн байгуулалтын ажлаа амжилттай гүйцэтгэж, хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажилдаа ирэх 2016 онд орохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Д.Билгүүн
| “Ноёд Констракшн” Барилгын ТОП-1 компаниар шалгарлаа | |
| Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна