Шоу, тоглолтод хамгийн эрэлттэй бүсгүй


Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянга баяр ёслолоор хамгийн эрэлттэй байдаг юм. Тэрээр аливаа арга хэмжээг гургалдайн хоолойгоо нээн танхим дүүрэн үзэгчдийн цөсийг хөөргөж чаддаг нэгэн. Тэр ч утгаараа түүнийг урьж, залах албан байгууллага, найз нөхдийнх нь урилга тасардаггүй гэсэн шүү.

 

Уянга саяхан болсон загварын шоуг нээн дуулахаар ирэхдээ ийнхүү манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм. Дуурийн авьяаслаг Гавьяат мөн загварын өндөр мэдрэмжтэй нэгэн бөгөөд хаана ч ямар ч арга хэмжээнд бусдаасаа содон байж чаддаг юм.