"Авьяаслаг Монголчууд" нэвтрүүлгийн анхны ялагч болсон "Эгшиглэнт Чимээ" хамтлагт 100 сая төгрөгийг гардуулан өгчээ. Тэдний шагналыг Монгол телевизийн үүсгэн байгуулагч, Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат гардуулан өгч, баяр хүргэсэн байна.
Дашрамд дуулгахад тэдэнд 100 сая төгрөгийг бүтнээр нь гардуулсан бөгөөд татварыг нь Монгол телевиз дааж буй юм байна.
Мөн өчигдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдыг хүлээн авч уулзсан байна. Уг уулзалтад дуучин залуу А.Отгонбаяр, уран нугараач А.Уранбилэг, Э.Нарангарав, "Янзган хүрээ" хамтлаг, бүжигчин Б.Тэмүүлэн, М.Халиун, уран нугаралтын "Нарны охид" хамтлагууд иржээ. Түүнчлэн шоуны ялагч "Эгшиглэнт чимээ" хамтлагийнхан телевизийн ярилцлагатай байсан учраас хараахан ирж амжаагүй гэнэ. Гэхдээ Л.Гантөмөр сайд энэ үеэр “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшийг Гавьяатад тодорхойлж байгаагаа дуулгасан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна