2006 оноос тасралтгүй зохион байгуулагдаж буй “X Factor” шоуны энэ улирлын ялагч тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эцсийн шалгаруулалт Лондонгийн “Wembley Arena” цэнгэлдэхэд зохион байгуулагдсан байна. Ялагчаар 17 настай Луиса Жонсон тодорчээ. Тэрбээр дуучин, шүүгч Рита Орагийн багийн гишүүн байсан юм.
Луиса шоуны финалд Жэймс Брауны “It`s A Man”s World” дууг дуулжээ. Өчигдрийн тоглолтод анхны ялагч дуучин Леона Левас болон тус шоунаас төрөн гарсан “One Direction” хамтлагийнхан оролцож, ая дуугаа хүргэсэн байна.
Финалын дараа ялагч твиттертээ “Маш их баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй сайн уран бүтээлч болох болно. Намайг дэмжсэн бүх хүнд талархаж байна. Би одоо хүртэл ялагч болсондоо итгэхгүй байна” гэж жиргэжээ.
Шоуны ялагчийг Саймон Коуэлл продюссерлэж магадгүй хэмээн Рита Ора мэдэгдсэн байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна