Америкийн хөгжим, кино, телевизийн гялалзсан од Уилл Смит саяхан CBS телевизийн Ням гаригийн өглөө нэвтүүлэгт оролцохдоо хэрэв АНУ-ын улс төрийн нөхцөл байдал цаашид дээрдэхгүй энэ хэвээр байгаад байвал улс төрд оролцохоос өөр зам үлдэхгүй гэж ярьжээ.
Жүжигчин Уилл Смит “Хэрэв хүмүүс лалын шашинтнууд болон Уолл Стрийтийн мэдээний талаар чалчдагаа болихгүй бол энэ байдал намайг улс төрд татан оруулж магадгүй”
Сэтгүүлч түүнээс улс төрийн ямар алба хаших тухай бодол байгаа эсэхийг асуухад Уилл Смит “Ерөнхийлөгч л болно шүү дээ” гэжээ.
Жүжигчин Уилл Смит АНУ-ын хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч болно гэж ярьж байсан удаатай.
Түүний шинэ кино “Доргилт” энэ жилийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшээд байгаа билээ. Харин түүний амбиц Холливуудын хамгийн алдартай жүжигчин байхаар зогсохгүй бололтой.
Уилл Смит Би хүүхдүүддээ “Ямар ч зүйлийг болно, бүтнэ гэж харах хэрэгтэй гэж хэлдэг. Хамгийн хэцүү зүйл бүтэхээсээ өмнө боломжгүй мэт санагддаг. Миний хувьд дэлхийн хамгийн алдартай кино жүжигчин байх нь жижигхэн мөрөөдөл шиг санагддаг.” гэжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна