Монголын урлагийн элит гэр бүлд төрж өсөн урлагаар хүмүүжсэн элит эрхэм Н.Ганхуяг саяхан болсон Монгол киноны 80 жилийн ойн арга хэмжээнд хүндтэй зочдын нэг байлаа. Нэрт сэтгүүлч, зохиолч СГЗ Ц.Намсрай агсаных буюу Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай сайхан бүсгүй Л.Цогзолмаа гуайнхАЖ, Төрийн соёрхолт, УДЭТ-ын дэд захирал Н.Сувд, Ц.Балдорж агсаны гэргий “Монголньюс”-ын захирал Н.Шүр, ХБК-ийн сургалт хариуцсан дэд захирал Н.Ганчимэг, найруулагч Н.Энхтүвшин, “Инээмсэглэл”-ээр овоглодог ноён Н.Ганхуяг гээд гарын 5 хуруу мэт өв тэгш сайхан амьдарч яваа хүүхдүүдтэй.
Урлагийн элит гэр бүлийн голомт залгах ганц хүү Н.Ганхуяг ийнхүү ээж болон эгч нарынхаа хамт уран бүтээлчидтэй уулзан халуун дотно яриа өрнүүлэн байлаа. Тэрээр тайзны ард манай гэрэл зурагчинтай тааран зураг авч байгааг нь мэдүүтээ задгай тавьсан хослолынхоо энгэрийг товчлон боловсон зангаар инээмсэглэн өнгөрсөн юм.
Үзэгчдэд ойр байдаг болоод ч тэр үү ноён Н.Ганхуягийг олонх нь дуучин, урлагийн хүн мэтээр хүлээж авдаг. Үнэндээ бол МГУ-г Олон улсын харилцаа, дипломатчаар дүүргэсэн өндөр боловсролтой эрхэм. Гэхдээ тэрээр аливаа томоохон арга хэмжээг хөтлөн ая дуугаар өргөсөөр яваа.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ