Б.Арго МАХН-ын гишүүн болжээ


Дэлхийн 25 орны хэлээр ярьж, бичиж чаддаг хэмээдэг Б.Арго багш нэгэн үе чимээ тасраад байсан билээ. Харин тэрээр сүүлийн үед олны дунд үзэгдэх болсон төдийгүй нам эвслийн хуралд оролцох болжээ.

 

Тэрээр саяхан  “Pen” нэртэй дуу хүртэл гаргаж, МАХН-д элссэн гэнэ. Үүнийгээ гэрчлэх мэт тус намын дарга Н.Энхбаяртай хамт авахуулсан зургаа цахим ертөнцөд дэлгэжээ.

 

Түүний эл үйдлийг харсан зарим нэг нь “Мөрөөдлийн баг”-ийн гишүүн Арго багшийн “мөрөөдөл биелжээ” хэмээн шоглох аж.