Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан өнгөрсөн жил “Shinobu Fighting, Fitness” төвөө нээн дэлхийн дэвжээнээ эх орныхоо нэрийг дуусгах бяцхан тамирчдыг бэлтгэж байгаа билээ. Японд найман жил суралцахдаа эдийн засагч мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан тэрээр спортын карьераа түлхүү хөөн 2009 онд Монголдоо ирсэн. “Shinobu” буюу тэсвэр хатуужил хэмээх үгээр өөрийгөө тодотгосон тэрээр анх эх орондоо ирээд “Shinobu Amaraa” клуб байгуулж байсан нь өдгөө “Shinobu” компани байгуулах эх суурь нь болсон гэдэг. Түүний компани зургаан салбарт үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь энэ спортын салбар. Түүнчлэн автомашины салбарт бас үйл ажиллагаа явуулж бөгөөд мөн “Shinobu finance” салбар ч бий.
Түүний “Shinobu Fighting, Fitness” төв Монголын Маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулдаг "GrandExpo-2015” наадмаас энэ удаад “Спорт чийрэгжүүлэлийн төрөл”-д “Топ”-оор шалгарсан юм.
Тус төв нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнесс, фаятинг хослуулан хийх боломжтойгоороо давуу талтай гэнэ. Ямартаа ч орчин нөхцөл, техник хэрэгслээрээ Монголдоо байхгүй стандарт төвийг нээн ажиллуулсан түүний хөдөлмөрийг ийнхүү өндрөөр үнэлжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ