2009, 2010 оны Universe best songs нэвтрүүлэгт Дорнод нутгаас оролцож, шилдэг 25-ын эгнээнд нь цойлон гарч ирсэн П.Баярцэнгэл хэмээх хүүг танихгүй хүн бараг үгүй биз ээ. Эгээ л шүдний ооны рекламанд тоглож байгаа мэт ам дүүрэн яралзсан цагаан шүдээрээ инээмсэглэдэг нь бараг л түүний имиж болоод байгаа.
Тэрээр 2010 оны Universe best songs нэвтрүүлгийн дараа хувийн уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд хамгийн анх сонсогчдыг ёодол гэх урсгалтай танилцуулсан авьяаслаг, өсч яваа дуучин.
Швейцарийн хөгжлийн сантай хамтарсан “Ёодол” цомгоо гаргасан. Хэдэн сарын турш бичлэг сонсч, Альпийн нурууны ард түмний үндэсний урлагийг сурч, монголчуудад хүргэсэн П.Баярцэнгэл Швейцарт болсон ёодолчдын фестивальд оролцох урилга хүлээн авч амжилттай оролцоод ирсэн.
Хамгийн сүүлд Санахдаа нэртэй дуугаа гаргаж Хит болгоод амжсан сэргэлэн залуу маань сүүлийн үед фитнесээр хичээллэх болсон гэнэ. Тэрээр уйгагүй хичээллэсэний дүнд охид бүсгүйчүүдийн харцыг булаам гайхам сайхан биетэй болсноо гайхуулжээ. Гаднаас харахад тийм булчинлаг бадриун харагддаггүй ч гэлээ гоёмсог дэгжин хувцасны цаана гайхмаар боди биеэ нууж байсныг хэн мэдэх билээ.
Л.МИШЭЭЛ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна