Загварын ертөнцөд топ Э.Одгэрэлийг мөнхийн залуу хэмээн өргөмжилдөг бол урлагт Гавьяат жүжигчин Н.Батцэцэг гоо сайхнаа гайхуулан байгаа. Тэрээр “Суварган цэнхэр уулс” бүтээлээс эхлээд “Жинжиймаа” зэрэг олон сайхан кинонд дүрээ мөнхлөн ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Хэсэг хугацаанд гэр бүлээрээ алс холын Америкт ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн гавьяат маань ирсэн даруйдаа л Монгол киноны 80 жилийн ойн арга хэмжээ, Гайхамшигт ертөнц төсөл рүү ханцуй шамлан орсон.
Тэгвэл саяхан энэхүү их ойнхоо хүндэтгэлийн тоглолтыг хийн их ажлын ард гарчээ. Тэрээр ойн арга хэмжээнд хөтлөгчийг үүргийг тайзнаа гүйцэтгэн Монгол киноны 80 жилийн түүхтэй үзэгчдийг холбосон юм.
Харин түүнийг харсан хэн хүнгүй залуужсаар байгаа юм уу даа хэмээн өөр хоорондоо ярилцаж байхтай таарсан юм. Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн залуужаад байгаа нууцынхаа талаар саяхан өгсөн ярилцлагадаа “Би одоо л “Cinderella” гоо заслын эмнэлгээр үйлчлүүлэн үр дүнг нь мэдэрч өөртөө цаг гаргаж байна. Өөрөө өөрийнхөө биеийг хааяа ч гэсэн урамшуулж байх ёстой. Намайг гэгч гомдоогоогүй эд эрхтнийхээ тусыг бодоод би баярлуулж байх хэрэгтэй юм билээ.
Манай цаг агаар өвөлд их хуурай огцом хайрдаг учраас бид арьсаа хамгаалж байх хэрэгтэй. Миний бие эд эрхтэн нүүр царай гэдэг бол миний хөдөлмөрийн багаж гэж хэлж болно. Тиймээс намайг ажил хийхэд боломж болж байгаа хөдөлмөрийн багаж, зэвсгээ арчилж тордож байх хэрэгтэй шүү дээ” хэмээн дэлгэжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа