Урлагийн алтан үеийнхэн


Монголын кино урлагийн 80 жилийн ой өнгөрсөн долоо хоногт нижгэр болж үе үеийн уран бүтээлчид Соёлын төв өргөөнөө чуулсан юм. Хүндэтгэлийн тоглолтод ахмад үеийн уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөсөн.

 

  Ардын жүжигчин Хайдав гуай гэхэд л анхны мюзикль кино гэгддэг “Манай аялгуу” хөгжимт кинонд дуулж байсан “Ээждээ” дууг Гавьяат жүжигчин Б.Дашдондог шавийнхаа хамт дуулсан юм. Тоглолтын танхимд Хайдав, Ухнаа гуай хоёр зэрэгцэн сууж хуучнаа дурсан ярьж байгаа харагдсан шүү.