“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” буюу “World Mongolians Global Association” нь бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хонтоо зохион байгуулахаар товоо зарлаад байгаа билээ.
Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Наадамд оролцох гадны тамирчид өнөөдөр Улаанбаатарт ирж байгаа юм.
Манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцоно.
Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг-ийн жинд болох бөгөөд манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцохоор болжээ. Харин ӨМӨЗО-оос тав, Халимагаас гурав, Тува, Буриадаас тус бүр зургаан тамирчин оролцохоор болсон байна.
Монгол туургатны боксын анхдугаар их наадмын хэвлэлийн бага хурал маргааш 13.00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.
Ингээд наадмын хөтөлбөрйиг хүргэе.
12.11: Баг тамирчдыг хүлээн авна.
12.12:
12.13:
12.14:
12.15: Зочдыг үдэн гаргах.
Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раунд-р явагдах юм байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна