Б.Лагшма өвөлд ч ганган хэвээрээ


Асашёорюү Д.Дагвадоржийн найз бүсгүй хэмээн олны хараанд өртсөн Б.Лагшма өдгөө түүнээс харилцаагаа тасалсан гэдэг.  Өнгөрсөн жилийн цагаан сараар аваргын аав, ээжтэй танилцаж ромнтик байсан насны зөрүүтэй хосуудын хайр дурлал удаан үргэлжлээгүй юм.

 

Эмч мэргэжилтэй өндөр боловсролтой, хэл устай Лагшма бүсгүйг загварын бүсгүйгээр сольсон гэх ч яриа тархаж байсан юм. Аваргыг хуучин амрагтайгаа харилцаагаа сэргээсэн гэх яриа гарахад Лагшма тэдний харилцаа дуусгавар болсныг түрүүлж дуугарсан.  

 

Аваргын буянаар олны танил болсон тэрээр өвлийн хүйтэнд ч ганган төрхөө гээдэггүй нэгэн. Дэгжин булган дээлээр гоён шилэн тиркогоор гангарч, урт түрийтэй гутлаар дэгжирхсэн Лагшма бүсгүй ийнхүү манай гэрэл зурагчны дуранд өртжээ.